Эхээс төрсөн эр хүйснээсээ татгалзан жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болохоор сэтгэл шулуудсан гэх трансжендер мисс Солонго богино хугацаанд олонд танигдаад байгаа. Хэдийгээр хүйсээ солиулж иргэний үнэмлэхээ эмэгтэй нэрээр аваагүй байгаа боловч Б.Бэлгүүн гэгддэг тэрбээр Тайландад хөх хийлгэн, гадаад төрхөө өмнөхөөс нь танигдахааргүй болтол эрс өөрчлөөд амжсан нэгэн.
Сүүлийн үед томоохон дэлгүүрээр үйлчлүүлж, охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлэхүйц чамин сайхан хувцас сонгож, үнэтэй машин хөлөглөн битүүхэндээ гайхуулж явах болсон тэрбээр өчигдөр томоохон шүүмжлэлд өртөх нь тэр. Хайрттайгаа цуг сүүнд умбаж, алжаал ядаргаагаа тайлж буй агшнаа олон нийтэд харуулахын далимд нүцгэн хөх, өгзөгнийхөө зургийг цахим хуудаснаа тавьсан нь олон хүний дургүйцлийг хүргэжээ.
"Түүнтэйгээ лагерь дээр амарч байна аа. Магадгүй сүүлийн амралт байх даа. Биеэ эрхлүүлнэ ээ” хэмээн бичсэн тэрбээр сүүнд орсноор биеийн арьс булбарай сайхан болохоос гадна бүх сөрөг энерги биеэс гадагшилдаг тухай тайлбарлажээ. Харин нүцгэн хөх, өгзгөө ил гаргаж өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал үзүүллээ хэмээх шүүмжлэлийн хариуд "Юун сүртэй юм. Атаархаж үхэх гэсэн зарим хүүхнүүд өөрсдөөсөө ичмээр юм. Ийм зураг тавьсан хүн нь ганцхан би биш” гэж өөрийгөө зад өмөөрчээ.
С.Цахиур
www.zone.mn



