Wednesday, May 3, 2017

Цэргийн төв эмнэлгийн цонхоор хүн үсэрч амиа хорлолоо


Цэргийн төв эмнэлгийн зургадугаар давхарт орших Гэмтлийн клиникийн цонхоор 54 настай эр үсэрч амиа хорлосон хэрэг өчигдөр 17.00 цагийн үед гарав. Тус эмнэлэгт хутга, мэсний шархтай хүмүүсийг хүлээн авдаг бөгөөд тэр хүн хутганы шархтай, Хан-Уул дүүргийн нутгаас дээрх клиникт хүргүүлсэн аж. Хэргийн газарт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байсан агаад ямар нэг мэдээлэл өгөхөөс цааргалав. Өөр нэг эх сурвалж “Талийгаач амиа хорлох гэж өөрийгөө нэг бус удаа хутгалаад эмнэлэгт хүргүүлсэн. Эмчлүүлж байгаад цонхоор үсэрсэн гэдгийг эмч, сувилагч нар ч, ойр орчимд нь байсан өвчтөнүүд ч мэдүүлсэн. Амиа хорлоход хүргэсэн дарамт шахалт байсан, эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ