Wednesday, May 3, 2017

"Буян"-гийн Жаргалсайхан чөтгөртэй ч хамаагүй нийлж ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдэв



АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал асуулгад оролцогчид өнөөдөр бүртгүүлээ. Энэ үеэр "Буян" Жаргалсайхан мөн нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр ямар нэгэн офшор данс, элдэв хавтаст хэрэг байхгүй гэдгээ мэдэгдэж харин хүний эрх, ардчилал, эрх чөлөөг хамгаалж явсныхаа төлөө шоронд орж байсан юм бий гэдгээ дурьдаад, чөтгөртэй ч хамаагүй нийлж сонгуульд өрсөлдөх ажлыг сонгож явна хэмээн байр сууриа илэрхийлжээ.
 
А.Түвшин
Эх сурвалж:Breakingnews.mn