Thursday, May 4, 2017

ЗАХИДАЛ: ''МИНИЙ ОХИН ЭЭЖДЭЭ ЗААВАЛ ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ. ЭЭЖ НЬ VНЭН ГОЛООСОО ХVСЬЕ''


Сайн байна уу?

Та бvхэндээ энэ єдрийн мэнд хvргэе. Юуны ємнє надад тохиолдсон энэ гай зовлон єєр эмэгтэйд битгий тохиолдоосой гэж хvсэж явдаг юм аа.
Энэ явдал одоогоос яг нэг жилийн ємнє эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн ємнєх єєр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юм сан. Даанч энэ бол бvтэшгvй зvйл…
Би гадаадад сурдаг єєрийн гэсэн зорилготой хvсэл мєрєєдєлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа ємнє найзалдаг байсан залуу руугаа яриад уулзлаа. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг, надаас ємнє нэг хvvхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бvх юм сайхан л байлаа. Би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай, би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа єєрийгєє жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн. “Миний дотор vр минь бvрэлдэж байгаа шvv дээ” гэж бодохоор “би ямар их азтай хvн бэ” гэж боддог байлаа. Тэр vед ээж маань мэдээж миний эсрэг байсан. “Хэрэггvй ээ, наад хvн чинь дэмий. Архи уудаг, цагдаа. Амьдралаа бод, эргээд яв” гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юм даа.
Тэр залуугийн ээж аав нь “ачтай болох нь” гэж баярлаад удахгvй бэр гуйсан. Хэдэн жилийн ємнє ээж аавтай нь танилцсан байсан юм аа. Хадам “авгай” эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан.

Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хvмvvсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн. Хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай, уг нь єєрийгєє их боломжийн байна гэж бодож байсан юм. Гэтэл тэр хvн орж ирэх болгондоо ямар нэг єє хайгаал байдаг боллоо. Би нэг их тоохгvй нєхрєє ээлжтэй vед нь байнга л халуун хоол хийж, аваачиж єгч тэр хvний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа.
Харин тэр хvний утсанд согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хvvхнvvдээс “яасан зvгээр харьсан уу, хайр аа?” гэх мэтээр мессэж ирдэг боллоо. Тvvгээр ч vл барам єнжєєд нэг архи ууж агсан тавьж, орилж, хашгирдаг боллоо. Тэр болгоныг гэдсэнд байгаа vр минь мэдэрч, унтаж байгаад гэнэт цочдог, их хєдєлдєг байлаа. Тасартлаа уусан эр хvний хажууд эхvvн архины vнэр vнэртэж би олон ч шєнє уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хvн биш болж бvтэхгvй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр vед би vрээ ямар их єрєвддєг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан. Миний охин уг нь ээждээ vнэхээр ирье гэж хvссэн болохоор зулбалгvй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг єдєр ажлын газрынхантай нь голын эрэг рvv явсан юм. Тэнд байсан хvмvvс мэдээж согтуу байсан. Тэр vед тэнд байсан нэг залуу нь манайг гол руу шиднэ гээд би бvр уйлаад “битгий л дээ, хvvхэд айчихна шдээ” гээд байхад “тэр хvн” ерєєсєє тэр залууг болиулаагvй. Машин дотор гэр лvvгээ явж байхдаа би жоохон тунирхаад “жирэмсэн эхнэрийг чинь хvн гол руу шидэх гэж байхад чи тоосонгvй” гэхэд “муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа vсэр” гэсэн. Тэгээд би “юу гэнээ, чи” гэсэн “дуугай бай гичий минь” гээд гараа зангидаад нvvр луу цохисон. Vнэхээр аймаар. Тэгснээ “чи єєрєє vсрэхгvй бол би чамайг тvлхчихье” гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бєєн юм болсон. Тэгээд л гэртээ ирээд гэдэс рvv минь єшиглєєд, орилж хашгирч нvvр нvдгvй зодсон. Надад ямар ч vг хэлэх боломж олгоогvй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хvн.

Яаж насаараа ингэж амьдрах вэ дээ гэж бодоод аавыгаа дуудаад, бvх юмаа аваад тэднийхээс явсан.
Тэр vед би их уйлсаан. Хэвлийд байгаа vр минь надаас их шаналж, ээжийгээ єрєвдєж байсан байх даа. Эвий vр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ єршєєгєєрэй.

Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надад халамидиоз, трихомониаз гэдэг 2 євчин илэрсэн. Яаж, яаж??? Яаж тэр хvн тэгж чадсан байна аа. Намайг боддоггvй юмаа гэхэд яагаад vрээ хайрлаж болоогvй юм бол оо. Тэр vед би ээж рvv нь утасдаад хэлсэн чинь би тэр хvнээс юу гэдэг vг сонссон гээч. “Хохь чинь, чамтай одоо юу ярьдаг юм” гэдэг vг сонссон. Тэр эх хvн шдээ. Эх хvнээс тийм vг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан. “Би чиний араар тавиагvй байх аа. Одоо чамтай юм ярьмааргvй байна. Одоо чи яв” гэснээс хойш би тэр хvнтэй мєнхийн дайсан болсон. Тэр хvний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндvv хатуу хандсан даа. Сvvлдээ би тэдэн лvv яриад хэлэх хэлэхгvй vгээр доромжилдог болсон. Би яаж хvнд амьдралаараа тоглуулчихаад зvгээр суух юм бэ. Магадгvй жоохон хvлээцгvй тvргэн ууртай байж болно л доо. Гэхдээ та бvхэн яг миний оронд єєрийгєє орлуулаад бодоод vзээрэй.

Удалгvй охин минь тєрєх болж хичнээн євдєж байсан ч “удахгvй охинтойгоо уулзана шvv дээ” гэж бодохоор євдєж байсан 10 цаг нэг их удаан єнгєрєєгvй ээ хэхэ. “Охин нь тєрлєє” гээд хvйг нь ч таслаагvй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн хамгийн азтай хvн болж, бvхий л єєрийн чадах сайн сайхан зvйлээ энэ жоохон vрдээ зориулах ёстой гэж бодож байсан. Хvvхдийн минь уйлах дуу бусад хvvхдvvдийнхээс нэг л єєр байлаа. Эмч нар сандралдаж миний охиныг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тэр vед эмч нар “зvгээр ээ, та хоёр долоо хоног л эмнэлэгт хэвтэх байх” гэхэд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппаратаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь vнсэж “аавгvй ч гэсэн хоёулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай” гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ єрєєнд нь оронгуут сэрээд гэнэт уйлж гарнаа. Бодвол ээждээ эрхэлдэг байсан юм байлгvй. Эвий vр минь, магадгvй аавдаа гомдоод уйлдаг байсан биз дээ.

Бид хоёр их хvлээсээн. Тэр хvнийг их хvлээсэн даанч тэр хvн бид хоёрыг хvн гэж тоогоогvй ээ. Тєрснийхєє маргааш миний охины бие гэнэт муудаж шинжилгээний хариу нь тархины гэмтэлтэй, бэлгийн замын євчтэй гарсан. Та нар бод доо. Хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жаахан vрийн минь єндєгний цуснаас тэмбvvгийн шинжилгээ авсан. “Ээ бурхан минь би юу vзэх нь энэ вэ, хэзээ хийсэн vйлийн vр вэ”. Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надад энэ бvхнийг бичихэд их хэцvv байна. Сvvлдээ миний охин ямар ч найдваргvй болсон. Амьсгал нь зогсоод зvрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр vед би охиныхоо хєрж байгаа биеийг vнсээд “босоод ир л дээ. Аавгvй ч гэсэн хоёулаа сайхан амьдарна аа. Ангир уураг чинь гараад байна, vр минь ээждээ босоод ир л дээ” гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бvгд намайг єрєвдєєд уйлж байсан. “Уг нь харахад их сайхан охин байх юм аа. Яахаараа тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хvvхэд байна даа” гэж байсан. Охиныхоо зvрхний сvvлчийн цохилтыг хvлээгээд сууж байхдаа “би ямар азгvй хvн бэ” л гэж єєрийгєє зvхэж байсан. Яг одоо vрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан юм бол тэр хvн яах гэж бид хоёроор тоглосон байна аа. Хvvхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юм уу. Би тэр хvнийг vзэн яддаг. Тэр vед би гомдсондоо тэр хvн рvv “чи биднийг ингэж гомдоосныхоо тєлєє нvглийнхээ хариуг амсах болноо. Чи vр хvvхдийн заяагvй vхлийн муугаар vхнэ дээ. Би чамаас заавал хvvхдийнхээ амийг нэхэх болно” гэж мессэж бичиж байсан. Дэндvv хатуу vгтэй ч гэсэн тэр vед энэнээс єєр vг надаас гараагvй юм аа.

Би охиноо алдаад яг л галзуурах дєхсєн. “Битгий уйл. Сав нь хєєрчихвєл галзуурчихдаг юм” гэж ээж минь учирлаж байсан. Манай євєє “Монголын цагдаад ийм танхай хvн байж болохгvй. Хоёр хvний амьдралаар тоглосон хvн зохих шийтгэлээ хvртэх ёстой” гээд тэр хvний ажилд єрєгдєл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдvvлэг авсан. “Ер нь бол энэ хvн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хvн юм байна. Чи эрvvгийн хэрэг vvсгvvлэх юм уу” гэхэд нь би хvсээгvй. Би бvх зvйлийг эхнээс нь ярих, хvvхдийн євчний тvvх гэх зэрэг зvйлийг сєхєх сэтгэлийн тэнхээ байгаагvй. “Та нар цагдаагийн улс ажлынхаа хvрээнд шийтгэл єгчихгvй юу даа” гээд л орхисон.

Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хєєцєлдсєєр байгаад 3 сарын цалингийн 60 хувийн цалинг нь хасахаар шийтгvvлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагvй. Яаж, яаж тэр алуурчин хvvгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. “Дараа нь тэр бvхнийг сонсоод би ямар єчvvхэн юм бэ” гэж єєртєє уур хvрсэн.
Тэр залуу болон тvvнтэй холбоотой хvмvvст хэлэхэд “Нарсанд суулгаагvйд надад насан туршдаа баярлаж амьдраарай” л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно. Хамгийн єрєвдєлтэй нь миний бяцхан vр минь л эвий дээ.

Охидууд минь юманд битгий сэтгэлийн хєєрлєєр хандаарай. Єнєєдєр хайртай гэж байгаа ч маргааш хvн яаж ч єєр болохыг хэн ч мэдэхгvй шvv. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргvй, амгалан тайван, зєвхєн vрийнхээ тєлєє амьдраарай! Эрvvл эхээс эрvvл хvvхэд тєрдєг юм шvv. Чи єєрєєсєє гадна бас нэг жаахан амьтны ємнє vvрэг хvлээж байгаа шvv гэдгээ сайтар ухаараарай…
Миний охин ээждээ заавал эргэж тєрєєрэй. Ээж нь тэрийг vнэн голоосоо хvсье даа.
УМ МАНИ БАДМИ ХУМ…