Thursday, May 4, 2017

ХАЙРАН МОНГОЛ БҮСГҮЙ ХАМГИЙН ГУТАМШИГТАЙГААР АМЬДАРЧ БАЙНА




Охид ариун бол төр ариун гэж үг бий. Харамсалтай нь хамгийн ариун байх учиртай монгол охид өнөөдөр наашаа гэж мөнгөөр далласан болгоны өвөр рүү гүйн орж хүслийг нь биелүүлдэг болсон нь нууц биш.
Монголыг зорьж байгаа жуулчид сүүлийн үед онгон дагшин байгаль, сүр хүчит эзэн Чингисийн нутгийг сонирхох гэж биш, секс жуулчлал хийхээр ирдэг болсон талаар мэдээлэх болсон. Энэ нь ч үнэний ортой бололтой. Гадны царайтай хэн ч байсан зузаан хэтэвчтэй гэж боддог монгол хүүхнүүд харийн эрээс хүүхэд бүү хэл эдгэшгүй өвчин авч үлдэж байгаагаа ч мэдэхгүй үлдэж байгаа нь даанч харамсалтай.
Эх орондоо ирсэн жуулчдад секс үйлчилгээ үзүүлдэг бүсгүйчүүд сүүлдээ харьд очиж нэр муутай хөлс өндөртэй ажил хийдэг болж. Үүний нэг жишээ Саруул хэмээх Монгол бүсгүй харийн клубт нүцгэлэн зөгч хийж, бүүр хуушуур хийнгээ порно кинонд тоглосон байх юм. Хэдийгээр энэ төрлийн ажил нэг удаагийнх нь 5000 орчим долларын цалинтай гэгддэг ч ийм аргаар олсон мөнгө юу болоо аж. Ингэж улсынхаа нэрийг уландаа гишгэх ч гэж дээ.