Цахим ертөнцөөр элдэв гаж хэв маягтай зураг авахуулах моод дэлгэрсээр багагүй хугацааг ардаа үдэж байна. Ази бүсгүйчүүд хөхнийхөө доор үзэг, нүүрний багс, тэр ч бүү хэл дүүрэн устай савыг хүртэл тогтоож зургаа авахуулж эхэлсэн талаар бид өмнө нь хүргэж байсан билээ.
Энэ моодыг Япон бүсгүйчүүд цахим ертөнцөөр эхлүүлсэн бөгөөд Хятад, Солонгосоор дэлгэрч, улмаар дэлхий даяар тархжээ. "Бүсгүй хүний гоо сайхныг харуулсан бас нэгэн илэрхийлэл хэмээн тэд үзэж байгаа бөгөөд хэрвээ чиний хөхний доод хэсэгт үзэг юмуу нүүрний багс тогтож байвал өөрийгөө стандарт гоо үзэсгэлэнтэйд тооцож болно” хэмээн уг моодыг дэлгэрүүлсэн бүсгүйчүүд тайлбарлажээ. Харин энэхүү моод улам хүчээ авч өгзөгнийхөө завсар хүртэл янз бүрийн зүйл хавчуулж эхэлсэн бөгөөд дэлхийн олон орны бүсгүйчүүд даган дуурайх болжээ.
Харин та энэ талаар юу гэж бодож байна?

