Хойд солонгост биеэ үнэлэх явдал байхгүй гэж ойлгож байгаа бол эндүүрэл. Дэлхий дахинаа биэ үнэлэх эртний мэргэжил үүссэн цагаас өнөөдрийг хүртэл хөгжсөөр ирсэн. Хойд Солонгост ч энэ мэргэжлийг хориглоогүй юм. Гэхдээ үзэл суртлын аргаар хөгжүүлж байна.
Тодруулбал, биеэ үнэлэх явдлыг төрийн бодлогоор зохицуулж байна гэвэл болно. Бусдад баяр баясгалан өгөх албаныхан гэж нэрлэж байх жишээтэй. Энэ албаны нэрсийн жагсаалтанд 14-20 насны охид бүртгэгдэх бөгөөд намын төрийн томоохон албан тушаалтан, ахмад зүтгэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүст үйлчилдэг байна.Нийт хорин сарын сургалтанд суудаг эсэн байна. Харин тухайн сургалтаар юу үздэг, ямар мэдлэг олгодог нь тодорхойгүй. Зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар биеэ үнэлэхээс гадна төрийн нууцыг хадгалах, тагнах чагнах гээд олон зүйлд сургадаг гэжээЭнэ жагсаалтанд орсон охид 25 нас хүртэлээ эх орныхоо төлөө тусгай даалгавар биелүүлж байна гэж үздэг. Харин 25 нас хүрээд нөхөрт гарна. Хэнтэй суухыг нь хүртэл дээрээс зааварлаж оноож өгдөг гэхэд болно. Тэд гол төлөв төрийн хүндэт харуулынхантай гол төлөв гэрлэдэг байна.
Г.Санчир.