Тэрээр нутагтаа буцаж ирээд бүх буруугаа хүлээж, эх орноосоо өршөөл хүсчээ. Тэрээр мөн экс нөхрийнхөө мөрдлөгөд туслах амлалтыг өгсөн аж. Шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон байна. Даниэла ялаа эдлээд 2016 оны зун суллагджээ.
Денис Кусперт нь Германы рэп дуучин бөгөөд “Исламын улс” бүлэглэлийн суртал ухуулгыг хариуцаж ажилладаг нөлөөтэй нэгэн гэнэ. Тэрээр “Исламын улс” бүлэглэлийн олон нийтэд цацсан видео роликуудад байнга тоглодог бөгөөд нэгэн роликт хүний тасдсан толгой барин бүжиглэж байсан удаатай гэнэ.