Дэлхий дээр маш олон үнэтэй зүйлс байдаг. Тэдгээрээс мөнгөөр худалдан авч болдоггүй үнэ цэнэтэй зүйлсээр та юу юуг нэрлэх вэ? Тэгвэл эсрэгээрээ мөнгөөр худалдан авч болдог хамгийн үнэтэй зүйлст юу юу ордог юм бол…? Ингээд дэлхий дээрх хамгийн үнэтэй зарим зүйлсийн талаар хүргэе.
1. Бугуйн цаг – $55.000.000
Английн Graff Diamonds – ийнхан дээд зэргийн чамин тансаг эрдэнийн чулуун бүтээгдэхүүн гаргадаг гэдгээрээ алдартай. Тэдний 2014 онд гаргасан Graff Diamonds Hallucination бугуйн цаг маш их чимхлүүр ажил орсон гайхалтай цаг болсноороо онцлогтой.
2. Хувийн онгоц – $500.000.000
Саудын Арабын тэргүүн баячуудын нэг мөн хөрөнгө оруулагч Al-Waleed Bin Talal bin Abdulaziz al Saud дэлхийн хамгийн үнэтэй хувийн онгоцыг эзэмшдэг. Airbus A380 онгоцны үнэ $300 сая ам.доллар хэдий ч тэрээр $200 саяар салоныг нь хүссэнээрээ тохижуулсан юм. Зочид буудалтай зүйрлэвэл таван одтойд тооцогдоно.
3. Хүний гараар бүтээгдсэн хамгийн үнэтэй зүйл
Олон Улсын Сансрын Станц бол хүний гараар бүтээгдсэн хамгийн үнэтэй зүйлсийн нэг юм. 1998 онд амжилттай хөөргөсөн сансрын станцын урсгал засварын ажлын санхүүжилтийг АНУ-аас гадна ОХУ, Япон, Канад зэрэг маш олон орон хийдэг. Энэ нь жилд дунджаар $3.000.000.000 ам.доллараар хэмжигдэнэ. Сансрын станцын нийт өртөг $160.000.000.000+ байна.
4. Машин: $38.115.000+
Ferrari 250 GTO бол дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй машинуудын нэг юм. 1962 – 1964 оны хооронд худалдаалагдаж байсан загвараас дэлхий дээр 39 бий. Машиныг нэрээ нууцалсан нэгэн эрхэм 2014 онд зохиогдсон Bonhams – ийн дуудлага худалдаагаар дээрх үнээр худалдан авчээ.
5. Бодис – 1 гр нь $100 триллион
Дэлхий дээрх хамгийн үнэтэй металл бол антиматери юм. Ердөө 1 гр нь $100 триллион ам.долларын үнэтэй байдаг энэ бодис маш ховор. Энгийнээр энэ бодисыг хоосноос бүтсэн хоосон бөгөөд шингэн төлөвийг олсон элемент гэжээ.
6. Эрдэнийн чулуу – $83.200.000
59.60 каратын The Pink Star очир эрдэнийг De Beers компани Өмнөд Африкаас анх олборлосон байдаг ба маш ховор бас үнэтэй эрдэнийн чулуу ажээ. 2013 оны дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоон дэлхийн хамгийн үнэтэй эрдэнийн чулуугаар нэрлэгдсэн юм.
7. Зэвсгийн систем – $400.000.000.000
АНУ-ын Lockheed Martin Aeronautics Company – аас хөгжүүлдэг зэвсгийн системийн технологийг $400 тэрбум ам.долларын өртөгтэй гэж үздэг. 2000 оноос үйлдвэрлэж эхэлсэн The Lockheed Martin F-35 Lightning II сөнөөгчийг Англи, АНУ болон Нидерландад туршилтын журмаар ашиглаж байгаа ажээ.
8. Коктейль – $12.040
Дэлхийн хамгийн үнэтэй коктейлийг 2013 онд Австралийн Club 23 – ын бармен Joet Heffernan хийжээ. Winston Churchill – ийн нэрээр Winston гэж нэрлэсэн энэ коктейлоо хийхэд тэрээр хоёр өдрийг зарцуулсан гэнэ.
9. Цүнх – $218.500
Wall Street Journal – ийн мэдээлснээр дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан очир эрдэнийн чимэглэлтэй энэ цүнхийг нэрт жүжигчин Elizabath Taylor (1932 – 2011) барьж байсан гэнэ. Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй нь л энэ болохоос Hermès Birkin – ийн матрын арьсаар хийсэн 18K цагаан алтан цоожтой 1.64К очир эрдэнийн чимэглэлтэй цүнх нь $450.000 ам.доллар байдаг гэнэ.
10. Сүши – $1978
Филиппин тогооч Angelito Araneta Jr. – ийн хийсэн сүши 2010 оны хамгийн үнэтэй сүшигээр шалгарчээ. 24К алтны үйрмэгээр чимэглэсэн таван ширхэг сүши Guinness World Records – ийн бас нэгэн амжилтыг тогтоосон юм.
11. Үнэртэй ус – $215.000
Дэлхий дээр ердөө 10 ширхэг л байдаг No. 1 Imperial Majesty нь дэлхийн хамгийн үнэтэй үнэртэй усны нэг гэнэ. Савлагааны дизайныг нь Baccarat – аар хийлгэсэн ба 5К очир эрдэнийн чимэглэлтэй бол бөглөө нь 18К цэвэр алтны орцтой ажээ.
12. Зочид буудлын өрөө – $80.000
Нэг шөнийн $69.000 ам.долларын төлбөртэй энэ өрөө Hotel President Wilsonзочид буудалд байдаг. 12 өрөөтэй Royal Penthouse Suite нь сум нэвтэрдэггүй цонхтой гэдгээрээ онцлогтой бас 12 угаалгын өрөөтэй юм байна.













