Thursday, May 4, 2017

“Гулгаа массаж хийж байгааг манай нөхөр мэдэхгүй” ярилцлага




Гулгаа массаж хийнэ. Та нар ийм зарлал бас энд тэнд бичсэн байхыг харж л байсан байх. Хуян хөөрөх өвчин хэлдэг найз маань гулгаа массажийг хийлгэвэл бумба гүйлгээд сайхан болох байх даа хэмээн энэхүү бичгийг хараад хэлж байв.
Харин гулгаа массаж хийнэ гэдэг нь бумба гулгуулахыг хэлдэггүй болохыг нэгэн бүсгүйтэй ярилцаад мэдсэн юм. Тэрээр энэ тухайгаа гэр бүлийнхнээсээ нууж байгаа тул нэрийг нь нууцлахыг хүссэн тул нэрнийх нь эхний үсэг болох Э гэж бичихээр түүнтэй тохирлоо. Ингээд Э бүсгүйтэй хийсэн ярилцлагыг сонирхоно уу.

-Гулгаа массаж гэж ямар массаж байна? Хийгээд хэр удаж байна?
-Гулгаа массаж бүтэн биеийн массажтай ойролцоо. Гэхдээ тухайн үйлчлүүлэгчийн биен дээгүүр өөрийн биеэр гулгаж массаж хийдэг. Биеэ тослоод биеэрээ массаж хийнэ гэсэн үг л дээ. Би энэ саунд ажилд ороод нийт 6 сар болж байгаа. Ажилд анх орохдоо алчуур угаадаг байсан. Сар гаруй угаагч хийж байгаад массаж хийж сурсан.
-Хэн зааж өгсөн бэ, мэргэжлийн массажист энд ажилладаг уу?
-Энд ажилладаг эгч намайг сургасан юм. Гэхдээ тэр эгч бас өөр газарт хүнээр заалгасан гэсэн. Мэдэхгүй хэн хэнд нь мэргэжлийн үнэмлэх гэж байхгүй л дээ. Практикаар л сурсан байх. Манай эзэн бидэнд үнэмлэх авч өгнө гэж хэлж ярьж байна лээ. Мэргэжлийн хяналтын байцаагч ирвэл хэрэг болдог гэнээ.
-Уучлаарай нүцгэн биеэрээ гулгах уу, ямар хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг вэ?
-Тэгэлгүй яахав, мэдээж. Та хамгийн анх асуухдаа бумба гулгуулдаг уу гэж байсан. Бумба гулгуулж массаж хийж болно л доо гэхдээ хүмүүс биеийн гулгаа массажинд дуртай байдаг. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс манайхаар ирдэг юм. Ер нь дандаа эрэгтэй хүмүүс гээд хэлчихэд болох юм байна. Байнгын үйлчлүүлэгчид бас бий.
-Үйлчлүүлж буй хүмүүс өөр ямар нэгэн хүсэлт тавьдаг уу?
-Таны асуугаад байгааг би ойлгож байна. Яагаад гэвэл үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэн дандаа өөр үйлчилгээ бий юу гэж асуугаад байдаг. Гэхдээ ямар ч өөр үйлчилгээ байхгүй. Миний л хувьд. Бусад эгч нараа бол мэдэхгүй юм. Түрүү булчирхайн массаж гэж байдаг юм. Харин би хийдэггүй.
-Танай гэр бүлийнхэн гулгаа массаж хийдгийг чинь мэдэх үү, нөхөртэй юу?
-Нөхөртэй, хүүхэдтэй. Хүүхдээ төрүүлээд гэртээ ажилгүй сууж байгаад энэ саунд орсон. Анхнаасаа алчуур угаагчаар ажилд орсон болохоор манай нөхөр намайг угаагч хийж байгаа гэж бодож байгаа. Гулгаа массаж хийдэг болсныг манай нөхөр мэдэхгүй. Заавал хэлэх шаардлагагүй гэж бодож байгаа. Боломжийн цалинтай ажил шүү дээ.
Ярилцсан С.Саруул
ontsloh.mn