Friday, May 5, 2017

МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй бол С.Ганбаатарыг өрсөлдүүлнэ

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж намын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Н.Энхбаярыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авах эсэх нь эргэлцээтэй байгаа юм. Иймд МАХН-ын гишүүд Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн лооцон барьж жагсаж байна. Н.Энхбаярын ялтай байх хугацааа дуусгавар болоогүй гэдэг үндэслэлээр хасах тухай яригдаж буй юм. Иймд Бага чуулганаар Н.Энхбаярыг нэр дэвшүүлээгүй тохиолдолд орны хүний тухай ярьжээ.
МАХН-аас дараагийн хувилбар нь С.Ганбаатар байх гэнэ. Н.Энхбаярыг өрсөлдөх боломжгүйд хүрвэл С.Ганбаатар нэр дэвшихээр Бага чуулганаар ярьжээ.
 Т.Түвшин