Tuesday, May 2, 2017

Талийгаач Госпиталийн гэмтлийн тасагт эмчлүүлж байсан бололтой

Цэргийн төв госпиталь эмнэлгийн зургаан давхраас  өчигдөр 18:30 цагийн орчимд эрэгтэй хүн үсэрч, нас барсан мэдээлэл тархаад байгаа. Тус мэдээлэл хэр бодитой эсэхийг бататгах үүднээс зарим  эх сурвалжаас тодрууллаа.
Болсон явдлыг тодруулахаар харьяа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүртэй холбогдсон боловч “Хэргийг шалгаж байна” гэсэн товч хариулт өглөө.
Харин Цэргийн төв госпиталийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Батболд ”Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн утсаа салгалаа.
Тус эмнэлгийн зургаан давхарт гэмтлийн тасаг байдаг гэнэ. Тэгэхээр талийгаач тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан байж болзошгүй юм. 
Хэргийн газарт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, цагдаагийн шинжээчид ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар эргэн мэдээллэх болно.
Эх сурвалж: criminal.mn