
Надад их хэцүү зүйл тохиолдоод байна. Би одоо 32той эмэгтэй 3хүүхэдтэй. Сүүлийн 5 жил яг хүүхдүүдээ хараад гэртээ суусан үүнээс болоод өөрийн гэсэн мөнгө төгрөг найз нөхөд бүгд л байхгүй болсон одоо хамаг бүхнээ зориулсан гэр бүл хань ижил минь байхгүй болох нь байна. Би юуны төлөө ингэж хамаг зүйлээ хаян байж тэр залуугийн төлөө гүйснээ хичээснээ мэдэхгүй банйа. Нэг л өдөр хамт олон сайхан ажлаа тас хаяаад л гэрийн эзэгтэй гэдэг эрхэм нэр аваад гэртээ суулаа гэж бодсон чинь би зүгээр л цалингүй ажил амралтын цаггүй зарц болчхож. Нөхөр маань нууж нууцалж хааяа нэг өөр эмэгтэйчүүдтэй явдаг байсан бол одоо бүүр ил цагаандаа гарлаа. Би ирэхгүй хүлээх хэрэггүй хүүхдүүдээ сайн хараарай гэж хэлээд гадуур хонон би сална саринана гэхээр чи надгүй бол хүүхдүүдээ өлсгөж ална дуугүй бэлдэж өгсөн хоол хувцас хэрэглээд хүүхдүүдээ хар, секс дутагдаад байвал өөр залуутай бол уулз гэсэн гээд боддоо ийм нөхөр байх уу? Бид анх бусдын адил биеэ биеэндээ татагдаж ухаангүй дурлалцаж явсан хоёр, ерөн хүмүүс хайртай хүнтэйгээ биш чамайг хайрладаг хүнтэй суух хэрэгтэй гэдэг үнэн юм. Би нээрээ одоо хаяаад явая гэхээр түшээд авах аав ээж хамаатан алга 3-ийн гурван нялх үрээ чирээд хаашаа ч явах билээ дээ. Энэ хүнийг тэвчээд л ингээд амьдраад байхаас өөр замгүй болотой. Надшиг ийм байдалд орсон эмэгтэй байдаг болов уу? Би ярилцмаар байна. Туслаач