Tuesday, May 2, 2017

Нэр дэвшигчийг тодруулах санал хураалт эхэллээ


МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх асуудал, нэр дэвшигчийн дэвшүүлэн орох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр болсон. 
Тэгвэл яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрт санал хурааж байна. Хамгийн их санал авсан эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх эрхтэй болох юм. 
Санал хураалтад МАН-ын Бага хуралд оролцож буй гишүүд оролцож байна. 
Дашрамд сануулахад, Удирдах зөвлөлийн хуралд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, намын дарга байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн ч Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар нэрээ татсанаар санал хураалт М.Энхболд, Ц.Нямдорж нарын дунд явагдаж байна. 
Б.Чимэг