Thursday, May 4, 2017

Ломбард дээрэмдсэн этгээдүүд баригджээ


Энэ сарын 10-нд БЗД-ийн 15-р  хорооны нутаг дэвсгэрт  байрлах барьцаалан зээл олгох /ломбард/ газрыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Ломбардад ажиллаж байсан 30 настай эмэгтэй Г-г ажлаа хийж байхад нь Үл таних бараан өнгийн хувцастай, 170см орчим өндөр, 23-26 орчим насны хоёр эрэгтэй зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж  1.100.000 төгрөг,  31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл  зэрэг эд зүйлс дээрэмдсэн байна.
    Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж чаджээ. Сэжигтнээр УБ хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харят 1990 онд төрсөн Г нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн  Эрүүгийн хуулийн 147, 147.2 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.