Талийгаачийн аав ээж болон найз нөхдийн хэлснээр тэр маш цовоо сэргэлэн, хөөрхөн бүсгүй байжээ. Анх түүнийг энэ ажилд ороход л ажлын газрынхан нь элдэв бусаар дарамталж, сэтгэл зүйн хүнд байдалд оруулсан гэнэ.Харин "LF" корпорацийн зүгээс "Тэр бол дөнгөж 1 сар л ажилласан залуу ажилтан байсан. Ямар шахалт дарамталт учирдаг байсныг сайн мэдэхгүй юм. Тиймээс бид энэ хэрэг дээр маш нухацтай хандаж байна" гэжээ. Ямартаа ч түүний үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон боловч яг яагаад амиа хорлох болов гэдэг нь тодорхойгүй байгаа аж