Friday, May 5, 2017

МАХН Ялалтын талбайд жагсаал зохион байгууллаа


МАХН намын байранд  өнөөдөр  гүйцэтгэх товчооны бага чуулган нь хаалттайгаар хуралдсан.  Бага чуулганаас  Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан байна. Тус намын  бага чуулган 200 гаруй гишүүнтэй бөгөөд тэдний олонхын саналаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Хэдийгээр шүүхээс түүнийг ялгүйд тооцоогүй ч намынхан нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулна гэсэн шийдэлдээ бат нэгдэж  улмаар  Ялалтын талбайд жагсаал зохион байгууллаа.