Сайн байн уу. Би анх найз залуутайгаа 9 ангидаа танилцан нэг л хоорондоо зөрөхдөө дуу муутайхан өнгөрдөг байсан бид 2 нэг мэдэхнээ хосууд болсон байлаа.Тэр маань надаас 2 ах,тэгээд оюутан болоод яваад өгөв, хэдий хол байсан ч боломж олдвол л хэн нэгэн дээрээ очиж уулзалдаж байнга л утсаар ярьдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөн бид 2 жилийг ардаа өнгөрөөж би ч их сургуулийн оюутан болов. Гэтэл тэр намар тэр маань намайг найзынхаа төрсөн өдөрт дуудаад шөнө нь өөртөө бие зориулах цаг нь болсон гэлээ… Би ч айх, үзэн ядах,гомдох зэрэгцэн гараад гүйчхэв. Маргааш нь найз залуу маань ч уучлал ирэн ирж,ахин ийм сэдэв ярьхгүйгээр тохиролцлоо… Ийнхүү бидний аз жаргалтай мөч эргэн ирлээ…
Гэтэл 5 сард тэр маань харийн оронг зорих болсноо хэллээ…
Би ч ХҮЛЭЭНЭЭ гэдэг үгээр хайртай залуугаа үдээд түүнийгээ явууллаа.Би үеэлийндээ байдаг байлаал даа. Түүнийг явсны 2 сарын дараа 1 шөнө үеэл халамцуухан ирээд намайг хүчиндцэн би яаж ч эсэргүүцээд болиулж дийлээгүй…
Үүний дараа хорвоо хомрох мэт санагдсан би үхмээр байсан ч түүнийгээ бодохоор үхэж ч чадаагүй.
Тэр л үед би түүндээ охин насаа,тэр л шөнө өгчихгүй яавдаа гэж харамссан үнэхээр харамссан.
Түүнийгээ ярьхад бүхнийг тайлбарлаж ч чадалгүй, 5жил хүлээж чадахгүйнээ гэдэг өчүүхэн шалтагаар салъя гэж зүрхээ зүсэн байж хэлсэн. Би түүнээсээ холды гэсэн ч ахин хэнд ч дурлаж хэнтэй ч хамт байгаагүй, тэр маань ч өдийг хүртэл дандаа надтай ярьдаг, холбоогүй байгаагүй ганц өдөр байгаагүй…
Би болсон явдлыг хэлхээс айж байна, би түүнийгээ алдахаас айж байна, би түүнд дэндүү хайртай маш их хайртай тиймдээ ч өдий хүртэл хэлж чадалгүй явж байна
Ганцхан түүндээ л хадгалсан нандин зүйлээ алдсандаа үнэхээр гутар ч байна үхчмээр л байх юм…
