Урлагийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа жүжигчин Б.Тамиртай учирч, экс эхнэрт нь элдвээр хочлуулж явсан ч түүний хайр сэтгэл бүтээгүй. Хоёр дахь сонголт нь алдаа байсныг хожуухан ухаарсан жүжигчин Н.Мөнхсоёл уран бүтээлээс өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй гэж эрс шийдсэн цаг саяхан. Тэрээр одоо гурав дахь амьдралаа төвхнүүлхээр сэтгэл шулуудаад буй. Харин сүүлийн үед түүний тухай нэгэн сенсааци дэгдэх болсон нь түүний тоглосон Зангараг кинотой холбоотой гэнэ.
“Скай Перамид” пикчерс болон А.Батбаатар найруулагчийн хамтын бүтээл “Зангараг” кинонд тоглосон тухайгаа тэрээр “Энэ бол акшн төрлийн кино, ганцхан эмэгтэй гол дүртэй. Энэ дүр дээр маш олон хувиралт гаргах шаардлагатай болсон. Секси, хэнийг ч уургалж чадах эмэгтэй, эсвэл хүн алахаас ч буцахааргүй ширүүн догшин эмэгтэйн дүр байв. Харин Ц.Төмөрбаатар гуайг урхиддаг хэсгийг авахуулахад их хэцүү байсан. Тийм мундаг хүний өөдөөс секси, аальгүйтэхэд хүндрэлтэй байсан ч Төмөрбаатар гуай өөрөө их гоё эерэг хүн учир жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээж чадах ёстой гэдгийг надад зөвөөр ойлгуулсан” хэмээжээ.
Эх сурвалж: Naran.mn

