Tuesday, May 2, 2017

ХҮН ХҮНЭЭ БАРЬЖ ИДЭХЭД ХҮРГЭСЭН 9 АЙМШИГТ ӨЛСГӨЛӨН

«КАНАВА» ШОРОН, ХЯТАД


Хятадын элсэн цөлийн Ганьсу мужид байрлах энэ шоронд 1957-1961 онд “барууны” үзэл санаатай хэмээн сэжиглэгдсэн 3000 улс төрийн хоригдол “хүмүүжиж” байв. 1960-аад онд энд аймшигт өлсгөлөн нүүрлэж хүмүүс модны навч, холтос, шавж, өт хорхой, хархнаас эхлээд хог хаягдал, ялгадас хүртэл идэж сүүлдээ бие биенээ барьж идэхэд хүрчээ. 1961 он гэхэд 3000 хоригдлоос 2500 нь үхэж, үлдсэн 500 нь үхсэн хүмүүсийн махаар хооллож байлаа. Энэ үйл явдлын тухай өгүүлсэн «Канава» нэрт кино бий.


ЖЕЙМСТАУН ТОСГОН, АМЕРИК

 Жеймстаун нь 1699 оныг хүртэл Америк дахь Английн колонийн нийслэл байгаад сүүлдээ Вильямсбургт шилжжээ. 14 мянга орчим хүнтэй индиан омогтой зэрэгцэн оршиж хоол хүнсээ тэндээс залгуулдаг байлаа. Удаа дараагийн зөрчилдөөнөөс болж арилжаа наймаа зогсож суурин өлсгөлөнд нэрвэгджээ. 1609 онд хоол хүнс авчирч явсан хөлөг Бермудын арлын ойролцоо гацаж жинхэнэ гамшиг эхэлжээ. Нийтийг хамарсан өлсгөлөнгийн үеэр 500 гаруй колоничлогчдоос ердөө 60 хүн амьд үлдсэн байна. Амьд үлдэгсэд хүний махаар хооллож байсныг гэрчилсэн ул мөр  цөөнгүй байжээ.


1315–1317 ОНЫ ИХ ӨЛСГӨЛӨН, ЕВРОП

Дундад зууны Европт ган гачиг, халдварт өвчин, хүн ам хэт олширсон зэргээс болж өлсгөлөн нүүрлэх нь элбэг байв. Их Британд гэхэд л 95 удаа нийтийг хамарсан өлсгөлөн болж байсан гэдэг.  1315 онд Европт хүнсний зүйлийн үнэ эрс нэмэгдсэнээр аймшигт өлсгөлөн болжээ. Хүмүүс зэрлэг ургамал, золом холтос, самар, өвс ногоо идэж байлаа. 1317 онд өдөр бүр хэдэн мянган хүн үхэж байв. Өлсгөлөнгийн 3 жилд сая сая хүн амь алдсан юм. Нийгмийн болон оюун санааны үнэт зүйл хөсөр хаягдаж хүмүүс үр хүүхдээ хүртэл орхиж байв. «Гензель, Гретель 2» хэмээх алдарт үлгэр ийм цаг үеэс уг сурвалжтай аж. Зарим хүмүүс үр хүүхдээ алж идэж байлаа. Булшнаас хүүр хулгайлан идэж байсан тухай олон баримт үлджээ.

ЛЕНИНГРАДЫН БҮСЛЭЛТ, ОРОС


Ленинградын бүслэлт 1941-09-08-ны өдрөөс эхлэн 1944-01-27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд хотын 3,5 сая хүнээс 700 000 нь амьд үлдсэн гэдэг. Немцүүд хотыг өлсгөлөнгөөр буулган авахыг зорьжээ. Хүмүүс хотын нохой, муур, харх, хулгана, зурмыг идэж дуусгаад арьс үс, савхин эдлэл, эм бэлдмэл хүртэл идэхэд хүрэв. Сүүлдээ хүний мах идсэн тохиолдол гарах болж “махчингуудыг” барих цагдаагийн тусгай хэсэг байгуулагджээ. Бөмбөгдөлтийн аюулын хажуугаар хүмүүс гэр бүл, үр хүүхдээ харж хамгаалах болж, байнгын айдас хүйдэстэйгээр өдөр хоногийг өнгөрөөж байв.

ИРЛАНДЫН ИХ ӨЛСГӨЛӨН


1845-1852 онд засгийн газрын тэнэг шинэчлэлийн улмаас төмс хомсдож их өлсгөлөн Ирландыг хамарчээ. Британы засгийн газар юу ч хийж чадаагүй бөгөөд сая гаруй хүн гадаад орнууд руу зугтан зайлж чадсан ч сая орчим хүн үхсэн байна. Өлсгөлөнгийн үеэр улаан бурхан, туберкулёз, гэдэсний хижиг зэрэг халдварт өвчин дэлгэрч байдлыг улам хурцатгав. Хүний мах идэх явдал газар авчээ. Аймшигт өлсгөлөнгөөс болж гэр бүлийнхнээ алж идсэн тохиолдол хүртэл гарч байжээ. Эцсийн үр дүнд нь Ирланд тусгаар улс болж чадсан юм.

СУЙЯНЫ ТУЛААН, ХЯТАД


757 онд Суйянь хот орчимд Яны босогчдын арми, Таны үнэнч цэргүүдийн хооронд ширүүн тулаан болжээ. 150 000 цэрэгтэй Ян Суйянь хотыг бүслэхээр оролдов. 7000 цэрэгтэй генерал Чжан Сюнь хотыг хамгаалж байлаа. Тэд олон сар тэссэн юм. Эцэст нь 757 оны 8 сар гэхэд хотод байсан бүх адгуус амьтан, шавж, ургамлыг идэж дуусчээ. Гэвч генерал бууж өгөхөөс татгалзаар байлаа. Суйяньд хоол хүнс дуусмагц «хүмүүс үхэгсдийн цогцсоор хооллож, заримдаа төрсөн хүүхдүүдээ алж идэж байв» гэж тэмдэглэгдэн үлджээ. Байдал хэцүүдэж байгааг мэдэрсэн Чжан Сюнь туслахаа алж махаар нь цэргүүдээ хоолложээ. Цэргүүд эхлээд татгалзаж байсан ч дараа нь бодох санах зүйлгүй идсэн байна. Үүний дараа хотын бүх эмэгтэйчүүдийг, дараа нь өвгөд хөгшдийг, эцэст нь залуу хөвгүүдийг алж иджээ. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр Таны цэргүүд 20 000-30 000 хүн алж идсэн байна. Хүний мах идэгчид хэт олширсон тул Ян хотыг эзлэн авахад ердөө 400 амьд хүн байсан гэдэг.

ХОЙД СОЛОНГОСЫН ӨЛСГӨЛӨН


1991 онд ЗХУ задарснаар Хойд Солонгостой хийж байсан худалдаа наймаа зогсож энэ нь Солонгосын талд хүндээр туссан байна. 1994-1998 онд Солонгост өлсгөлөн болж 250 000-3,5 сая хүн үхжээ. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд ихээхэн зүдэрчээ. Энэ үед хүний мах идэх, хүүхэд хулгайлах явдал гарч эцэг эхчүүд айж сандрах болов. «Өлсгөлөнгөөс болж ухаан солиорсон хүмүүс булш бунхан ухаж үхэгсдийн махыг идээд зогсохгүй үр хүүхдээ ч алж идэх болжээ» гэсэн мэдээлэл бий. 2013 онд Хойд Солонгост ахин өлсгөлөн нүүрлэж, булш ухаж хоолтой залгадаг байсан гэр бүлийг, мөн хүүхэд хулгайлж махалдаг бүлэг эрчүүдийг илрүүлсэн тухай мэдээлэл гарч байсан. Гэвч энэ орны дотоодод болж байгаа бүхэн маш нууц байдаг тул засгийн газар нь хүний мах идэгчдийн тухай мэдээллийг няцаагаа ч үгүй, батлаа ч үгүй өнгөрсөн билээ.

УКРАЙНЫ ӨЛСГӨЛӨН


1930-аад онд хамтралжуулах хөдөлгөөний дараахан орон даяар өлсгөлөнгийн гамшиг нүүрлэсэн юм. Үүнд Украйн, Умард Кавказ, Казахстан, Өмнөд Урал, Баруун Сибирийн мужууд голлон өртсөн юм. Ялангуяа Украйнд байдал аймшигтай байв. 3-5 сая хүн үхжээ. Энэ үед хүний мах идэх явдал гаарч байв. Хүмүүс бүлэглэн нийлж хүн алаад махыг нь идэж байв. Өөрийн үр хүүхдийг алж идсэн тохиолдол цөөнгүй гарсан тул «Үр хүүхдийнхээ махыг идэх нь гаж зэрлэг ёс мөн» гэсэн ухуулах хуудас олноор гарч байжээ. Нийт 2500 орчим хүн хүний мах идсэн хэргээр баривчлагдан шийтгүүлсний ихэнх нь өлсгөлөнгөөс болж ухаан солиорсон байжээ.

ХЯТАДЫН ИХ ӨЛСГӨЛӨН


1958-1961 онд Хятадад ган гачиг болон засгийн газрын Их үсрэлтийн бодлоготой холбоотойгоор нийтийг хамарсан өлсгөлөн гарчээ. Албан ёсны мэдээгээр 15 сая хүн үхсэн байна. Харин дарга Мао Цзэдуны хамтран зүтгэгчид тариачдаас хоол хүнсийг нь дээрэмдэн аваад зогсохгүй, хүмүүсийг  “өлсгөлөнгөөр үхсэн” гэсэн онош тавихыг эмч нарт хориглож байжээ. Хүний мах идэх явдал хэдийнээ газар авсан байлаа. Хүмүүс хүн чанараа бүрмөсөн гээсэн мэт байв. Зарим нь өөрсдийн үр хүүхдийг идэж байхад зарим нь сэтгэлээ хуурахын тулд бусадтай солилцон идэж байв. Энэ үед Хятадад байсан ганц хоол нь хүний мах л байлаа. Зарим дүүрэг аймшигт махчин хүмүүсээр дүүрсэн байв. Энэ өлсгөлөнгийн үеэр гарч байсан каннибализмыг «XX зууны түүхэн дэх үзэгдээгүй явдал» хэмээн нэрлэжээ.