Чөтгөр шүглэсэн хүүгээ 30 жил хорьжээ
Хятадын Гуанси мужийн Бэйхай хотын оршин суугч 39 настай залуугийн аав, ээж муу ёрын сүнс биед шингэсэн хэмээн хүүгээ хар багаас нь гуч гаруй жилийн турш гэртээ өргөст торны цаана хорьж байсан нь саяхан илэрчээ.Зургаан настайдаа гэрээсээ оргосон хүүг хар домын зан үйл үйлддэг байшингаас олж байсан гэнэ. Тэр үеэс л гэрээсээ оргон, хулгай хийх донтой болсон балчир хөвгүүнийг эцэг, эх нь цоожтой хаалганы цаана суулгах болсон байна.Олон жил цоожинд суусан залууг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn